Хичээл

2011-04-03 -

Жишиг даалгавар 1

1.Холбоо үг үүсгэж зөв харгалзааг олоорой

Мэндлэх оё

Гутлын оёо

Дээлээ оёоос

Хөвөрдөх ёс

Таримал овьёос

Зүйр цэцэн үгс

Бүтээвэр намайг зөв залгаж бичээрэй

Нөхөр+өө харж биеэ

Сүүдэр+ээ харж бүсээ

Осол+ыг хичээвээс сайн болох

Олон+ыг дагаваас өнөр болох

Төмөр+ийн сайн зэвэрдэггүй

Төрөл+ийн сайн мартагддаггүй

Жишиг даалгавар 2

1.Дараах эхийг бичихдээ зөв бичгийн дүрмээ санаж бичээрэй.

Булганы Сайхан+ы айрагны сайхан+ыг хүн бүр мэднэ. Шатар +ын найз нь олон улсын шатар+ын тэмцээнд амжилттай оролцжээ. Цахилгаанаа хэмнэсэн үү? гэж гэрлийн байцаагч Гэрэл+ээс асуулаа.

2.Балархай эгшиг ямар үүрэгтэй орсныг тайлбарлаарай

Ургамал , барил, төрөх, уужим , охин, харсан, холих, тамхи, тогтох, гадас

3.


А. Оноосон нэрийг түүж бичээрэй.

Б.Оноосон нэрийн балархай эгшиг яагаад гээгддэггүй вэ?

Улаанбаатараас гарсан онгоц Булганыг дайрч Хөвсгөлийн төв дээр буугаад Дарханы чиглэлд нислээ. Онгоцыг тэргүүний нисгэгч Хүрэлийн Бат-Очир,Түдэвийн Зориг нар жолоодож явна.Тэднийг доош харахад Мөрөнгийн гол Тосонгийн уулс дараалан харагдана.

2. а.Балархай эгшгийг олж үүргийг нь

тодорхойлоорой.

б.Урт эгшгээр эхэлсэн залгавар залгаж бичээрэй.

Орхон, Шарав, Даланзадгад, Пүрэв, Тунгалаг, Хүдэр, хүдэр , Цэцэг, цэцэг, Алтанбулаг, булаг

Жишиг даалгавар 1

Таавар

Бяцхан хүүхэд уйлж байв. Би түүнээс учрыг асуулаа.

-Чи яагаад уйлж байна вэ?

-Аав ээж чинь хаана байна вэ?

-Надад аав ээж байгаа .Гэвч би тэдний хүү нь биш гэв.

Ийм байж болох уу?

а.Тааврыг хариулж ярилцаарай.

б.Эхэд хэдэн өгүүлбэр байна вэ?

в.Асуух өгүүлбэр хэд байна вэ?

г. Хүүрнэх өгүүлбэр хэд байна вэ?

д.Ялгааг олж ярилцаарай.

Жишиг даалгавар 2

Баяр ,Баясгалан

Уулнаас чи юу авч ирэв?

Ургаж гүйцсэн боргоцой авчирлаа

Ургаж гүйцсэн боргоцойгоор яах нь вэ?

Урнаа дүүгээ баярлуулах гэсэн юм аа

Талаас чи юу авч ирэв ?

Таван шээзгий аргал авч ирлээ

Таван шээзгий аргалаар яах нь вэ?

Танай эмээг баярлуулах гэсэн юм аа

Холоос чи юу авч ирэв?

Ховор шинэ ном авч ирлээ

Ховор шинэ номоор яах нь вэ?

Хонгор эгчээ баярлуулах гэсэн юм аа

Өнөөдөр чи юу авч ирэв?

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 14 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax