Хичээл

2011-04-03 -

Эцэг эхэд өгөх зөвлөмж

Танай хүүхэд сургуульд сурахад бэлэн үү ?

  1. Бие бялдрын талын үзүүлэлт / Эрүүл мэндийн байдал , биеийн ерөнхий хөгжил, хөдөлгөөний эвсэл , гар хурууны хөдөлгөөн гэх мэт /

  2. Нийгмийн харилцааны чадвар / Бүлэгт орж ажиллах чадвар, дүрэм журам баримтлах чадвар, бие дааж гэр бүлээсээ хөндийрэх чадвар, ижил насныхан болон , насанд хүрэгчидтэй харилцаж , холбоо харилцаа тогтоох чадвар, зөрчлийг даван туулах болон харилцааны чадвар /

  3. Сэтгэл хөдлөл болон сурах хүсэл эрмэлзэл / Ачаалал даах чадвар , анхааралаа төвлөрүүлэх чадвар , бусадтай хамтарч ажиллахдаа , өөрийн хүслийг хязгаарлаж чаддаг эсэх , тоглож буй байдал /

  4. Оюун ухааны болон танин мэдэхүйн чадвар / Орчноо ялгавартайгаар хүртэн хүлээж авч ангилах чадвар , хэл ярианы хөгжил, зорилго чиглэлтэй ажиллах, даалгавар ойлгож буй байдал , ой ухаан , сэтгэн бодох чадвар , харагдаж буй болон сонсогдож буй зүйлийг ялгах чадварыг харгалзаж сургуульд үзэх хэрэгтэй .

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо ус агаар мэт чухал байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ анхны багш бөгөөд, хамгийн чухал багш болно. Эцэг эхчүүд хүүхдэдээ төдийгүй багш нарт нь тусалсанаар , хүүхдийн өсөлт хөгжилтөд юугаар ч сольшгүй хувь нэмэр оруулах ёстой.

Хүүхдийн насны онцлог

Эгзэгтэй нас буюу хэцүүхэн үе:

Хүүхдийн бие өсөн торниж , бие хүн болж төлөвших процесст хүүхэд болгонд зайлшгүй дайралддаг онцгой , чухал зангилаа үеүүд ирдэг. 2-4 , 7-9 , 13-16 насны хооронд хамгийн чухал эгзэгтэй үе гарч ирнэ. Эдгээр үед хүүхдийн организмд ихээхэн өөрчлөлт явагдана. Хүүхэд тун хурдан өсөж ,өндөр болохын хирээр зүрх судас , амьсгал , мэдрэлийн болон бусад эрхтэнээ илүү ажиллахыг шаарддаг.

Ер бусын дотоод сэрэл гарч ирэх ба ядаргаа ихэсэх , уцаар болох , сэтгэл санаа гэнэт огцом өөрчлөгдөх үзэгдэлд хүргэнэ.

Энэ үедээ гоморхуу , эмзэг болдог онцлогтой. Энэ үеүдэд бидний зөв буруу хүмүүжүүлэх нөлөөлөл аль нь ч ялгаагүй цаашид олон үр дагавартай байж болно. Эгзэгтнй нас ирэх үед явагддаг биологи, физиологийн өөрчлөлт тэр бүр ил харагддаггүй . Хүүхэд өөрөө ч болж байгаа өөрчлөлтийг ойлгохгүй ба тэдний хамгийн ойр дотны хүмүүс болох эцэг эх , багш нар нь илүү ойлгох хэрэгтэй юм.

Харин эцэг эх та бүхэн эгзэгтэй насны онцлогийг ойлгуулж бэрхшээлийг даван туулах чадвартай болгон хүмүүжүүлэх ёстой .

Өсвөр насны эгзэгтэй насанд гарах өөрчлөлтүүд:

Энэ үед бид яах ёстой вэ?

Инээд наргианаар хүүхдээ шийтгэвэл

Инээд гэж юу вэ?

Хүүхэд инээдээрээ юу илэрхийлдэг бол.Инээд гэдэг нь сэтгэлзүйн утгаараа гадаад ертөнцийн янз бүрийн үйл явдалд болон өөрөө өөртөө хандах сэтгэл хөдлөлийн тодорхой хандлага юм байна.

Нялх хүүхдийн инээд бол гэдэс нь цатгалан , бие нь сайн сайхан сэтгэл хангалуун байгаагийн шинж юм . Харин нийгмийн харилцаа өсөн өргөжиж төлөвшихийн хирээр инээд нь хэрэглүүр болж, хортой муу үйлдлийг таслан зогсооход ашиглагдана. Тиймээс хүүхдийг хошигнолыг мэдрэх сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй .

Хүүхэд юуг инээдтэй гэж байна, юунд инээж байна гэдгээс л түүний зан чанар тод илэрдэг. Өсвөр насны хүүхдүүд ер нь хүүхдүүдийн хувьд инээдтэй харагдахаас өөр шившигтэй зүйл байдаггүй . Тиймээс хүүхдийн дутагдлыг засахдаа зэмлэхийн оронд инээлгэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 15 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax